Шийдлүүд

Бид бизнэс эрхлэгчдэд зөвлөгөө өгч, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсны үндсэн дээр дараах бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

  1. Микрософт Динамикс Навишн систем

  2. Хөдөлгөөнт холбооны борлуулалт түгээлтийн систем

  3. Гар компьютер

  4.  Jet reports

  5. Хүний нөөц цалингийн систем

  6. ELVA DMS

1. Микрософт Динамикс Навишн систем

Микрософт Динамикс Навишн систем нь таны бизнесийн үйл ажиллагааг нэг цогц болгон төвлөрүүлдэг функцийн хувьд Microsoft Windows 7, Vista, XP мөн   Microsoft Office-той уялдуулж бүх функцыг Монгол хэл дээр болгож өгснөөрөө хэрэглэхэд хялбар бөгөөд энгийн хурдан ажиллаж болдог. Та БНТ системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигласнаар байгууллагынхаа санхүү, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, борлуулалт, маркетинг, төслийн удирдлага, хүний нөөц, оновчтой захиалгаар худалдан авалт хийх болон үйлчилгээний менежмент гэх мэт бүх  үйл ажиллагааныхаа мэдээллийг төв мэдээллийн сандаа төвлөрүүлэн,  ажилчид ажлаа үр бүтээлтэй, хурдан хийж бизнесийг тань амжилттай явуулахад туслах билээ.

2. Хөдөлгөөнт холбооны борлуулалт түгээлтийн систем

Хөдөлгөөнт холбооны борлуулалт түгээлтийн систем гэдэг нь боловсронгуй явуулын худалдаа, түгээлтийн автоматжуулалтын систем бөгөөд удирдлага болон борлуулалтын баг хоорондоо цаг алдалгүйгээр харилцах, мэдээлэл солилцох, шийдвэр гаргагчдад дүн шинжилгээ хийж маркетингийн ажлаа тодорхойлоход нэн шаардлагтай систем юм. Дотроо хөдөлгөөнт холбооны борлуулалтын систем, хөдөлгөөнт холбооны түгээлтийн систем гэсэн 2 янз байдаг. Хөдөлгөөнт холбооны борлуулалтын систем нь захиалга авах, инвойс хэвлэх, явуулын худалдаа хийх түгээлтийн систем бараа материалыг агуулахаас хүргэх, түгээх үйл ажиллагаанд ашигладаг систем юм.

3. P|s|i|o|n.Teklogix Гар компьютер

P|s|i|o|n.Teklogix Гар компьютерыг дэлхийн 4 сая гаруй хэрэглэгч 80 гаруй улсад хэрэглэж байгаа бөгөөд баркод уншигч, сканер, зургийн аппарат, RFID радио долгионы мэдрэгч, богино долгионы станц зэргийг агуулсан мэдрэгчтэй дэлгэцтэй гарын үсэг, тэмдэглэгээ таних технологи суулгаж өгсөн байдаг. Агуулах, Түгээлтийн суваг, Тээвэрлэлт, Уул Уурхай, Үйлдвэрлэл, Шуудан холбооны үйлчилгээ гээд төрөл бүрийн салбарт зориулсан холбоо харилцаа, технологийн өргөн шийдэлтэй

4. Jet reports Тайлангын систем

Jet reports нь байгууллагын мэдээллийн сангаас хүссэн тайлан мэдээлэл,
хүснэгт, график, харьцуулсан мэдээлэл зэргийг хүссэн байдлаар нь хэрэглэгчдэд гаргаж өгдөг тайлангын систем юм. Тайлангууд дээр дэлгэрэнгүй тайлан буюу тайлангийн бүх үзүүлэлтийг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх боломжийг оруулж өгсөн байдаг. Jet reports гол хэрэглэгчид нь нягтлан бодогч, менежерүүд бөгөөд тэдэнд шаардлагатай мэдээ, тайлангуудыг бэлтгэн гаргахад тусладаг.

5. Хүний нөөц цалингийн систем

Байгууллагын амжилтын хэмжүүр бизнесийн гүйцэтгэл байдаг бөгөөд үүнд хүний нөөцийн мэдлэг, чадварын үзүүлэх нөлөө маш их юм. Хүний нөөц цалингийн систем нь Микрософт Динамикс Навишн системын динамик шинж чанар бүхий ахисан түвшний шийдэл бөгөөд хүний нөөц боловсон хүчний цалингийн нэгдсэн цогц цэгцтэй бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх боломжыг хэрэглэгчдэд олгоно.

6. ELVA DMS Автомашины БНТ систем

ELVA DMS нь автомашины засвар, сэлбэг хэрэгсэлийн худалдаа үйлчилгээ, автомашины дистрибутор компаниудад зориулсан Микрософт Динамикс Навишн тулгуурласан байгууллагын нөөц төлөвлөлтийн программын томоохон шийдэл юм.

ELVA DMS шийдэлийн функцууд:

  1.  Автомашины худалдаа

  2.  Харилцагчийн удирдлагын систем буюу CRM 

  3.  Cэлбэг хэрэгсэлийн борлуулалтын систем

  4.  Үйлчилгээний удирдлага

  5.  Үйлчилгээний төлөвлөлт

  6.  Нөөц төлөвлөлт

  7.  Хэрэглэгч Харилцагчдын зохион байгуулалт

  8.  Санхүү, Нягтлан бодох бүртгэл

  9.  Бизнесийн дүн шинжилгээ

Веб хуудасны бүтэц | Хэвлэхээр харах | © 2008 - 2019 НавиУолд Монгол