Үйлчилгээ

Навиволд Монголиа ХХК нь байгууллагын борлуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх,  бизнес шийдлийг хэрэгжүүлэх программ болон техник хангамжын худалдаа үйлчилгээ үзүүлдэгээс гадна бизнес эрхлэгчидэд үйлдвэрлэлийн өртөг хэмнэх, санхүүгийн программын сонголтын талаар зөвлөгөө өгч туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм.

Манай харилцагч компаниуд Микрософт Динамикс Навишн системийг хэрэглэснээр өөрсдийн бизнесээ өргөжүүлж, компанийн санхүү, маркетинг, борлуулалт, түгээлт, ханган нийлүүлэлт, агуулах, үйлдвэрлэлэлээс гадна салбарын онцлогт тохирсон хэрэглэхэд хялбар Микрософтын нэмэлт босоо шийдэлүүд, системүүдээр  бизнесийнхээ үнэн бодитой мэдээллийг цаг тухайд нь  авч оновчтой шийдвэр гарган, үр ашигтай удирдаж ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байна.

Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем-Байгууллагын сервер дээр суулгах, Хостинг хийх
Байгууллагын нөөц төлөвлөлтийн программыг ашиглахад тухайн байгууллагын сервер дээр суулгаж тохируулах, эсвэл Хостинг хийж өөр газар байршуулан ашиглах сонголттой байдаг. Сервер дээр суурилуулахад мэдээллийн технологийн инженер техникийн ажилчидтай программ суулгах үйл явцад хамтран ажиллаж, байгууллагын өсөн дэвжиж буй бизнесийн хэрэгцээ шаардлагад тохируулан суурилуулдаг.

Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийн Санхүүгийн хэсгийг ашигласнаар та Программ болон Техник хангамж, түрээсийн үйлчилгээнд оруулсан хөрөнгөө удалгүй нөхөх болно.

Хостинг хийх үйлчилгээг сонгосон пүүс компаниудтай үйлчилгээний гэрээ байгуулан байгууллагын бүхий л хэрэгцээг хангахыг зорин ажиллана. Үүнд Микрософт Оффисын хэрэглээний программ болон өөр олон шийдлүүдийг багтаасан байдаг.
Хөрөнгө оруулалтын нөхөн төлөлтийн диаграмтай болсоноор үүний дагуу төсөвлөж, зөв нарийвчилсан санхүүгийн байдлаа удирдаж, зөвлөл болон хувьцаа эзэмшигчиддээ итгэл төгс үр дүнгээ тайлагнаж чадна.

Хэрэгжүүлэх үйлчилгээ
Микрософт Динамикс Навишн системийн Баталгаат Хэрэгжүүлэлтийн алхамт  Арга Барил бүхий программ нь хэрэгжүүлэх арга барил үйл ажиллагааг харуулсан байдаг учраас Төслийн багийг удирдан чиглүүлэхэд хэрэгтэй юм. Эдгээрт Төслийн Удирдлагын журам, хамгийн туршлагатай салбарын тухай мэдээлэл, хэрэглэгчидийн таалалд нийцсэн Микрософт Динамикс Навишн системийг илүү амжилттай суурилуулах, нүүлгэн шилжүүлэх, тохируулах, сайжруулах хэрэгслүүд багтдаг.  
Баталгаат Үе Шатны хөтөлбөр нь энгийн нэг төслийн хэрэгжилтийг багадаа 9 хоногт түүнээс дээш хугацаанд шуурхай дуусгахад туслана.

Ерөнхийдөө хэрэгжилтийн үе шат нь доорхи хүрээг хамарна:

  • Төслийн үндсэн хэрэгжилт- Үндсэн системийн үйл ажиллагааны функц Үүнд Ерөнхий данс, борлуулалт & авлага, худалдан авах төлбөр тооцоо гэх мэт үндсэн ажиллагааг зохицуулахад туслах боловсруулалт санхүүгийн үйл ажиллагааны функцууд багтана.

  • Төслийн дунд шатны хэрэгжилт- илүү ахисан шатны үйл ажиллагааны хэрэгжилт юм. Жишээлбэл, тодорхой нэгэн үйлдвэрлэл, ажилбар, агуулахын технологи г.м.

  • Төслийн цогц хэрэгжилт- танай байгууллагын онцгой эрэлт хэрэгцээ болсон нарийвчилсан үйл ажиллагааны хэрэгжилт

 
Баталгаат Үе Шат программ нь Микрософтийн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй бөгөөд босоо бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллагатай холбогдолтой техникийн бус бизнесийн арга барилтай асуудлын талаар холбогдох эмхэтгэл материалуудаар хангадаг. Бид IBM, Oracle, SAP, Dynamics CRM болон бусад Үе шаттай программыг хамтран туршлага солилцсон юм. Манай багийн гишүүд Dynamics NAV-г (хуучнаар Navision) Микрософт компанийг худалдаж авахаас өмнө дэмжсээр ирсэн билээ. Хэрвээ та төсөл хэрэгжүүлэгчидийн туршлагыг хуваалцахыг хүсвэл бидэнд итгэж болно.

Үйлчилгээг сайжруулах
Микрософт компани дараагийн үеийн программ хангамжинд их хэмжээний хөрөнгө оруулж, Microsoft  Office Suite, Microsoft Server-ийн интеграцийн платформтой уялдуулсанаар Office 2010-д суурилсан шинэ хэрэглэгчтэй харилцах хэсгээс хэрэглэгчид маш их бүтээмжтэй үр ашигтай ажиллах боломжтой болно. НавиУолд Монголиа компаны мэргэжилтнүүд таны шинээр гаргах гэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнд улам төгс уялдуулан ажиллахад туслах болно.

Програмчлал
Таньд бизнесээ хөгжүүлэхэд өөрийн онцлог бүхий шийдэл хэрэгтэй бол бид таньд туслах болно. Ахлах Бизнес болон Техникийн шинжээчид таньтай хамтран таны төслийн дизайн болон боловсруулалтанд хамтран ажиллах болно.  НавиУолд Монголиа компаний туршлагатай програмистууд тооцоолон программчилах болно. Эдгээр нь дизайны бичилтэнд үндэслэх бөгөөд тантай тохиролцсон зах зээлийн үнээр хийгддэг.

Веб хуудасны бүтэц | Хэвлэхээр харах | © 2008 - 2019 НавиУолд Монгол