Мэдээ

Майкрософт компанийн ERP системийн үнэгүй сургалт амжилттай явагдаж байна

Майкрософтын Бизнесийн Шийдлийн Алтан Түнш НАВИУОЛД МОНГОЛ КОМПАНИ энэ сарын 21-нээс эхлэн энэ 6-р сарын 30-ныг дуустал Дэлхийд тэргүүлэгч ERP системийн сургалтыг монгол хэл дээр АНХ УДАА зохион байгуулж эхэллээ. Уг сургалтанд Жаст ойл, Жаст групп, Скай трейдинг, Монгол Алтай Судлалын хүрээлэн, Сод Чанар, Зо На Ма гэх мэт 10 гаруй байгууллагын нийт 30 орчим нягтлан бодогч нар мөн санхүү, бизнес, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд, мэдээллийн систем, технологийн хөгжлөөс хоцрохгүйг хүсэж байгаа Мэргэшсэн Нягтлан Бодогч нар идэвхтэй оролцож хамрагдлаа. Сургалтын хөтөлбөрт ERP Систем болон Навижн Бизнес шийдлийн танилцуулга, Ерөнхий дэвтрийн дансны тухай, Хэмжигдэхүүнүүд , Худалдан авалт болон борлуулалтын үйл явц, Sure step аргачлал гэх мэт нийт 8 сэдвийн дор явагдлаа.


MINETECH 2011 үзэсгэлэн ба ханган нийлүүлэгчдийн тулаан

Зах зээлийн эдийн засагт өрсөлдөөн мөнхөд үргэлжилдэг. Уул уурхайн
салбарт ч зах зээлийн төлөөх тулаан эрчимжих нь. Гуравдугаар cap гэдэг Монгол Улсын хувьд уул уурхайн ажлын бэлтгэл хангах оргил үе. Хөрс хуулалт, хайгуул судалгаа хийх, ирж буй цагийн бэлтгэлээ базаах гээд л. Энэ бүхнийг мэдэрсэн хүмүүс бол уул уурхайн салбарын    ханган нийлүүлэгчид. Өчигдрийн төсөөлөл өнөөдөр хуучин санагдмаар шинэчлэлт уул уурхайн салбарт ид өрнөж байгааг харуулах зорилготой үзэсгэлэн "Мишээл экспо"-д энэ сарын 3-5-нд үүдээ нээлээ. Үүнийг уул уурхайн салбарынхны энэ оны анхны уулзалт гэж хэлж болно. Уул уурхайн тоног техөөрөмж, үйлдвэрлэгч нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид нэг дор цугларчээ. Тэд ч бие биеэ андахгүй юм. Ярилцах сэдэв нь ч уул уурхай. "Discover Mongolia" үзэсгэлэнгээс хойшхи хоёр дахь арга хэмжээ учир томд тооцогдох нь ойлгомжтой. Энэхүү үзэсгэлэнд ханган нийлүүлэгч 60 гаруй компани оролцож байна. Австрали, Малайз, Индонез зэрэг улсаас Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг тандаж, зах зээлийн түншээ    олохоор туршлагатай, хөрөнгөтэй, дэлхиин шилдэг тоглогчид саатжээ. Манай улсын мөнхийн хөрш хоёр орны компанийнхан ч ирцгээсэн байна билээ. Оросоос 10 компани үзэсгэлэнд оролцож байгаа юм. Тэд өөрсдийн техник, технологийн шинэ шийдлүүдээ сурталчилах зорилготой аж. Таван толгойн уурхайд ханган нийлүүлэгчээр Орос Улс оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Хятад ч сонирхолтой л яваа. Уул уурхайн үндэсний ассоциацаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнгийн хаалга гурван өдөр нээлттэй байх юм. Нэг дороос 60 гаруй ханган нийлүүлэгч компанийн техник, технологийг үзэж сонирхоод зогсохгүй гэрээ хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах гараагаа ч эхэлж болох нь. "Олон улсын шинж чанартай үзэсгэлэн болж байна" хэмээн зохион байгуулагчид дүгнэж байлаа. Харин оролцогчид зах зээлээ тэлэх, шинэ түншээ хайх найдвар тээж ирлээ  гэсэн юм.

Хүрз баяртай, хариуцлагатай уул уурхайг бид сонголоо
Үзэсгэлэнд уул уурхайн  салбарт хүч үзэх залуучууд  иржээ. Залуучууд    гэж  тодотгосон нь  шинэ компаниуд юм шүү. Уул уурхайн салбараас орж ирэх хөрөнгийн хэмжээг их наядаар тоолж байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх янзтай. Энэ цаг үед амьдарч байгаадаа монголчууд өөрсдийгөө азтайд тооцмоор. Ашигт   малтмалын   үнэ дэлхийн зах зээлд өсч байна. Цаашид ч өснө хэмээн эдийн засагчид хэлсээр байгаа билээ.Уул уурхайн салбараас хүртэх ашиг арвижиж байгааг сонсоход бүр таатай. Зэсийн орлогоор төсвийнхөө орлогын дийлэнхийг  бүрдүүлдэг Монгол Улс нүүрсээр төсвийн өнгөө өөрчлөхөөр болсон, стратегийн  орд хөрөнгө оруулагчдын хараанд өртсөн гээд энэ салбарын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил нь нүдэнд илхэн. Тоног төхөөрөмж, машин  механизм, уул уурхайн технологи, аргачлал  бидэнтэй илүү ойртсоор. Хариуцлагатай уул уурхай Монголд хөгжих боломж, бололцоо  ч   нэмэгдсээр байна. Харж  байгаагүй, үзээгүй аварга техникүүд манай улсад аль хэдийнэ ороод иржээ.

Эх сурвалж: Ардчилал үндэсний өдөр тутмын хэвлэл


Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Синержи Гоул группын салбар НавиУолд компани Автомашины импорт худалдаа лизингийн Метро моторс ХХК,  Уул уурхайн Камекс ХХК тай Байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц шийдэл бүхий Микрософт Динамикс Навишн программ нэвтрүүлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа. НавиУолд компаны мэргэжлийн бага Метро моторс,  Камекс ХХК үйл ажиллагаа онцлогт тохируулан Микрософт Динамикс Навишн системийг нутагшуулан тус компануудад нэвтрүүллээ. Тус компанууд өдөр тутмын үйл ажиллагаандаа Навишн прораммыг ашигтай үр бүтээлтэй ашиглаж хамтын ажиллагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


“BUSINESS UPDATE - 2010” чуулга уулзалт

Монголд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулсан нэг өдрийн нэгэн зэрэг илтгэл, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг байршуулсан “ BUSINESS UPDATE - 2010” чуулга уулзалтыг 2010 оны 12 сарын сарын 04-ны өдөр “Чингис Хаан” зочид буудалд олон улсын түвшинд зохион байгууллагдлаа.
Тус чуулга уулзалтанд YMC ХХК ерөнхий зохион байгуулагчаар, НавиУолд Монгол ХХК хамтран зохион байгууллагчаар оролцож, дэмжигч байгууллагаар Боловсрол Суваг ТВ, News.mn сайт ажилласан юм.

 “BUSINESS UPDATE - 2010” чуулганы үеэр НавиУолд Монгол Компани Монголд хэрэгжүүлсэн ERP төслүүдийн бодит туршлагаасаа хуваалцаж, ERP системийг ашиглан бизнесээ хэрхэн амжилттай удирдаж болох боломжын талаар илтгэл хэлэлцүүлэг хийсэн юм.
“Шинэ эриний шинэ хүн ” сэдэвт сонирхолтой илтгэл, 12 байгууллагын амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар дэлгэрэнгүй илтгэлийг сонсож, чуулга уулзалтын үеэр зохиогдсон үзэсгэлэнд байгууллагынхаа бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан бизнес эрхлэгчдэд олон таатай боломжыг олгосон чуулга уулзалт болж өндөрлөлөө.


Дисковер Монголиа 2010 Олон Улсын Уул Уурхайн Форум

Монголын хамгийн том уул уурхайн үзэсгэлэн болох Дисковер Монголиа 2010 уул уурхайн хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд бид амжилттай оролцлоо. Үзэсгэлэн яармаг 2010 оны 09 сарын 08-09 хооронд болж өнгөрсөн бөгөөд бид уг үзэсгэлэнд Синержи Гоул групийн нэр дор гурван салбар компаниуд нэгдэн оролцсон бөгөөд үүнд: Навиворлд компани  Микрософтын ЕРП буюу байгууллагын нөөц удирдлагын цогц системээр, Мөн Псион Текложек брэндийн дэлхийн номер нэг гар компьютер, ГИЗМО компани авто тээврийн удирдлага хяналтын системээр тус тус оролцлоо. Бид энэ удаагийн үзэсгэлэнд оролцсоноор уул уурхайн салбар дахь гадаад дотоод дахь бүхий л компани, аж ахуй нэгжид өөрсдийн үйл ажиллагаагаа таниулан сурталчилсан бөгөөд хамтран ажиллах олон санал, харилцаа холбоодуудтай болж чадлаа.


"Уул уурхайн програм хангамж" үзэсгэлэн 

2010 оны 05 сарын 27 нд Кемпинский Хан Паласт болох "Уул уурхайн програм хангамж" үзэсгэлэнд оролцох гэж байна. уг үзэсгэлэнг МУУҮА, Хариуцлагатай уул уурхай ТББ, МУУПХХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 30-аад байгууллага оролцоно.

Манай компанийн хувьд тус үзэсгэлэнд И Ар Пи програм хангамжаа танилцуулан презентаци тавих бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Psion гар компьютерийг танилцуулах болно.

Та бүхнийг хүрэлцэн ирж дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна.


 

Манай компани Уул Уурхайн Үндэсний Ассоциациас саяхан зохион байгуулсан  уул уурхайн тоног төхөөрөмжийн MineTech- 2010 үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Энэ нь  бидэнд уул уурхайн компаниуд, тэдгээрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нийлүүлэгчид  болон бидэнтэй нэгэн адил үйл ажиллагаа эрхлэгчидтэй ойртон танилцах, уул уурхайн тоног төхөөрөмж ба машин техникийн талаархи ойлголтоо өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах болон тэдний бизнест нэн хэрэгцээт үйлчилгээнүүдийг мэдэж авах зэрэг гайхалтай  боломжуудыг бидэнд олгосон. Уг үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан Монголын  Уул Уурхайн Үндэсний Ассоциацийнханд баярласнаа илэрхийлье!


2010 оны 3 сарын 5 "LADY ENTREPRENEUR"

 

Манай компанийн Гүйцэтгэх Захирал Д.Рэнцэнханд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2 жил тутам зохион байгуулдаг Шилдэг Энтерпренер шалгаруулах ёслолоос Мэдээлэл Технологийн салбарын 2009 оны шидэг Хатагтайгаар шалгарсныг баяртайгаар уламжилъя.

Хандаа захиралдаа  халуун баяр хүргэе!  

Веб хуудасны бүтэц | Хэвлэхээр харах | © 2008 - 2018 НавиУолд Монгол