мэдээ

Майкрософт компанийн ERP системийн үнэгүй сургалт амжилттай явагдаж байна

Майкрософтын Бизнесийн Шийдлийн Алтан Түнш НАВИУОЛД МОНГОЛ КОМПАНИ энэ сарын 21-нээс эхлэн энэ 6-р сарын 30-ныг дуустал Дэлхийд тэргүүлэгч ERP системийн сургалтыг монгол хэл дээр АНХ УДАА зохион байгуулж эхэллээ. Цааш унших ...


MINETECH 2011 үзэсгэлэн ба ханган нийлүүлэгчдийн тулаан

Зах зээлийн эдийн засагт өрсөлдөөн мөнхөд үргэлжилдэг. Уул уурхайн
салбарт ч зах зээлийн төлөөх тулаан эрчимжих нь. Гуравдугаар cap гэдэг Монгол Улсын хувьд уул уурхайн ажлын бэлтгэл хангах оргил үе. Цааш унших ...


Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Синержи Гоул группын салбар НавиУолд компани Автомашины импорт худалдаа лизингийн Метро моторс ХХК,  Уул уурхайн Камекс ХХК тай Байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц шийдэл бүхий Микрософт Динамикс Навишн программ нэвтрүүлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Цааш унших ...


Бид Микрософтын албан ёсны зөвшөөрөлтэй НУТАГШУУЛАГЧ хамтрагч боллоо. 


BUSINESS UPDATE 2010 чуулга уулзалт 

Монголд  анх удаа Business Update 2010 чуулга уулзалтыг  2010 оны 12 сарын 4 ны өдөр Чингис Хаан зочид буудалд Олон Улсын түвшинд зохион байгууллаа. Цааш унших ...


Дисковер Монголиа 2010 Олон Улсын Уул Уурхайн Форум

Монголын хамгийн том уул уурхайн үзэсгэлэн болох Дисковер Монголиа 2010 уул уурхайн хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд бид амжилттай оролцлоо. Цааш унших ...


"Уул уурхайн програм хангамж" үзэсгэлэн

2010 оны 05 сарын 27 нд Кемпинский Хан Паласт болох "Уул уурхайн програм хангамж" үзэсгэлэнд оролцлоо. Цааш унших ...


2010 оны 4 сарын 9, MineTech 2010

Манай компани Уул Уурхайн Үндэсний Ассоциациас саяхан зохион байгуулсан  уул уурхайн тоног төхөөрөмжийн MineTech- 2010 үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Цааш унших ...


2010 оны 3 сарын 5 "LADY ENTREPRENEUR"

Манай компанийн Гүйцэтгэх Захирал Д.Рэнцэнханд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2 жил тутам зохион байгуулдаг Шилдэг Энтерпренер шалгаруулах ёслолоос Мэдээлэл Технологийн салбарын 2009 оны шидэг Хатагтайгаар шалгарсныг баяртайгаар уламжилъя. Цааш унших ...


Сургалтанд хамруулж өндөр цалинтай ажилд шалгаруулж авна

Майкрософтын Бизнесийн Шийдлийн Алтан Түнш НАВИУОЛД МОНГОЛ КОМПАНИ Дэлхийд тэргүүлэгч ERP системийн сургалтыг монгол хэл дээр АНХ УДАА явуулах гэж байна.
Сургалтанд оролцогсдоос шилдгүүд нь өрсөлдөхүйц цалинтай, ERP системийн зөвлөхийн ажлын санал авах боломжтой.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Бизнес, Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр гадаад дотоодын их сургууль төгсөж мэргэжлээрээбизнесийн болон санхүүгийн програм дээр 2 ба түүнээс дээш жил ажилласан мэргэжилтнүүдэд

  • Санхүү, бизнес, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сургуулиа амжилтай төгсөж буй шилдэг оюутнуудад

  • Мэргэшсэн Нягтлан Бодогч, ТИНЗ бөгөөд мэдээллийн систем, технологийн хөгжлөөс хоцрохгүйг хүсч байгаа мэргэжилтнүүдэд

Сургалтын хугацаа ба бүртгэл:


Сургалт эхлэх огноо:  2011 оны 7 сарын турш, Мягмар, Баасан гаригуудад

Сургалтын цаг:  9–13 цаг

Явагдах газар: Синержи Сургалт Шалгалтын Төв, 13-р хороолол,

Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгийн ард, 46-байр

Бүртгэл: www.synergygoal.com сайтаар

Тодруулга авах утас: 70160559, 70160260, 70161297


ТА МЭРГЭЖИЛДЭЭ ӨСӨН ДЭВЖИХ БОЛОЛЦООГ БҮҮ АЛДААРАЙ.

 

Эрхэмсэг Ноёд, Хатагтай Та бүгдийн  энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!

Манай компани  Микрософтын бизнесийн шийдлийг Монголын бизнесүүдэд хэрэглүүлэх зорилгоор 2005 онд анх байгуулагдан  мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсынхаа бизнесийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан одоогоор агаарын тээвэр, өргөн хэрэглээний барааны борлуулалт түгээлт, автомомашин, хүнд машин механизмын гэрээт борлуулалт, засвар үйлчилгээ, уул уурхайн салбарын бизнест MSDynamics Nav програмыг амжилттай хэрэглэж буй харилцагч нартай болоод байна.


Бизнес өөрөө нарийн түвэгтэй болов ч түүнийг удирдах програм хангамж нь энгийн, ухаалаг байх ёстой гэсэн үзлийг баримталдаг манай хамт олон бизнесийн цогц програм Microsoft Dynamics Nav ERP системийг хэрэгжүүлэн компанийн санхүү, маркетинг, борлуулалт, түгээлт, ханган нийлүүлэлт, агуулах, үйлдвэрлэлэлээс гадна салбарын онцлогт тохирсон хэрэглэхэд хялбар системээр бизнесийнхээ үнэн бодитой мэдээллийг цаг тухайд нь  авч оновчтой шийдвэр гарган, үр ашигтай удирдаж ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байна.

Монголын компаниуд олон улсын стандартад нийцсэн, дэлхийн 150 гаруй улсад хэрэглэгчийн амжилтаар баталгаажсан, дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийн програмыг дотоодын компанийн тусламжтайгаар хэрэгжүүлэн, Монгол хэл дээрээ хэрэглэж бизнесийнхээ өрсөлдөх чадварыг дэлхийн хэмжээнд хүргэх боломжтой боллоо.            

Майкрософтын ERP програм дээр зөвлөгөө өгөх гэрчилгээ авсан гадаад, дотоод зөвлөхүүдтэй баг маань “Хэрэглэгчийн амжилт бол бидний амжилт” гэдэгт итгэдэг тул мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна.

Ингээд бидэнд итгэж, амжилттай хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн тvншүүд, үйлчлүүлэгчиддээ хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн ерөөл дэвшүүлье. Сайн сайхан бүхэн дэлгэрэн хөгжих болтугай.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ       Д. РЭНЦЭНХАНД

microsoft.jetamar-inconemprgizmo


 

Веб хуудасны бүтэц | Хэвлэхээр харах | © 2008 - 2018 НавиУолд Монгол