Сургалтанд хамруулж өндөр цалинтай ажилд шалгаруулж авна
Майкрософтын Бизнесийн Шийдлийн Алтан Түнш НАВИУОЛД МОНГОЛ КОМПАНИ Дэлхийд тэргүүлэгч ERP системийн сургалтыг монгол хэл дээр АНХ УДАА явуулах гэж байна.
Сургалтанд оролцогсдоос шилдгүүд нь өрсөлдөхүйц цалинтай, ERP системийн зөвлөхийн ажлын санал авах боломжтой.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
-
Бизнес, Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр гадаад дотоодын их сургууль төгсөж мэргэжлээрээбизнесийн болон санхүүгийн програм дээр 2 ба түүнээс дээш жил ажилласан мэргэжилтнүүдэд
-
Санхүү, бизнес, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сургуулиа амжилтай төгсөж буй шилдэг оюутнуудад
-
Мэргэшсэн Нягтлан Бодогч, ТИНЗ бөгөөд мэдээллийн систем, технологийн хөгжлөөс хоцрохгүйг хүсч байгаа мэргэжилтнүүдэд
Сургалтын хугацаа ба бүртгэл:
Сургалт эхлэх огноо: 2011 оны 7 сарын турш, Мягмар, Баасан гаригуудад
Сургалтын цаг: 9–13 цаг
Явагдах газар: Синержи Сургалт Шалгалтын Төв, 13-р хороолол,
Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгийн ард, 46-байр
Бүртгэл: www.synergygoal.com сайтаар
Тодруулга авах утас: 70160559, 70160260, 70161297
ТА МЭРГЭЖИЛДЭЭ ӨСӨН ДЭВЖИХ БОЛОЛЦООГ БҮҮ АЛДААРАЙ.
Эрхэмсэг Ноёд, Хатагтай Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье!
Манай компани Микрософтын бизнесийн шийдлийг Монголын бизнесүүдэд хэрэглүүлэх зорилгоор 2005 онд анх байгуулагдан мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсынхаа бизнесийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан одоогоор агаарын тээвэр, өргөн хэрэглээний барааны борлуулалт түгээлт, автомомашин, хүнд машин механизмын гэрээт борлуулалт, засвар үйлчилгээ, уул уурхайн салбарын бизнест MSDynamics Nav програмыг амжилттай хэрэглэж буй харилцагч нартай болоод байна.
Бизнес өөрөө нарийн түвэгтэй болов ч түүнийг удирдах програм хангамж нь энгийн, ухаалаг байх ёстой гэсэн үзлийг баримталдаг манай хамт олон бизнесийн цогц програм Microsoft Dynamics Nav ERP системийг хэрэгжүүлэн компанийн санхүү, маркетинг, борлуулалт, түгээлт, ханган нийлүүлэлт, агуулах, үйлдвэрлэлэлээс гадна салбарын онцлогт тохирсон хэрэглэхэд хялбар системээр бизнесийнхээ үнэн бодитой мэдээллийг цаг тухайд нь авч оновчтой шийдвэр гарган, үр ашигтай удирдаж ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байна.
Монголын компаниуд олон улсын стандартад нийцсэн, дэлхийн 150 гаруй улсад хэрэглэгчийн амжилтаар баталгаажсан, дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийн програмыг дотоодын компанийн тусламжтайгаар хэрэгжүүлэн, Монгол хэл дээрээ хэрэглэж бизнесийнхээ өрсөлдөх чадварыг дэлхийн хэмжээнд хүргэх боломжтой боллоо.
Майкрософтын ERP програм дээр зөвлөгөө өгөх гэрчилгээ авсан гадаад, дотоод зөвлөхүүдтэй баг маань “Хэрэглэгчийн амжилт бол бидний амжилт” гэдэгт итгэдэг тул мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна.
Ингээд бидэнд итгэж, амжилттай хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн тvншүүд, үйлчлүүлэгчиддээ хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн ерөөл дэвшүүлье. Сайн сайхан бүхэн дэлгэрэн хөгжих болтугай.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д. РЭНЦЭНХАНД